.....-ын тэмдэглэл
    1400-аад оны үед өвөг дээдэс минь алдар цолоо бадрааж, эцэг минь дайны гавъяагаар дайсанд ад шоо үзэгдэн чичлүүлж, эх орондоо харин баатар хэмээн хүндлэгдэж, Ромчууд луугийн цол хайрласан агуу зууны үргэлжлэл дунд би чимээгүйхэн төрсөн ч үйл хөдлөл, нэр төр минь намайг хамгийн дуу шуутайгаар барахгүй, зуун зууныг дамжин алдарших ялзарсан нэр төр минь булшин дундаас ч намайг галзууруулж, шаналгаж байсан юм.
".....-ын тэмдэглэл" цааш унших »
Өвлийн хунт нуур

"Өвлийн хунт нуур" цааш унших »
Би агуу дурлагч
   Харанхуй булангаасаа хичнээн их зүйлийг толидон харж, биширч, дурлаж суудагийг хүмүүс мэдэхгүй л дээ. Би амьдралд, амьдарч буй ертөнцдөө хайртай учир нь бидний амьдралд одоо болоод өнгөрсөн үеүүдэд хичнээн их гайхамшиг тохиож, бий болсоор байгааг харах, сонсох, мэдрэх надад сайхан байдаг юм. Би амьдралд тохиолдох энгийн зүйлсийг бус өөрийнхөө хувьд хамгийн гайхалтай гэсэн зүйлүүдийг ярьж байна. Би өөрийн санаагаа сайн илэрхийлж чаддаг гэж боддог боловч өөрийн хүсэж, бодож, мэдэрч чаддаг бүхнээ төгс илэрхийлж байсан удаагүй л дээ, энэ блог ч гэсэн зөвхөн төлөөлөл нь юм. Би дурлагч, байнга л дурлаж, хайрлаж хүндэлж байна. Хөгжим гээч ямар агуу зүйл вэ? мэдэрч буй зүйлээ үгээр илэрхийлшгүй тийм гайхалтай. Хэрэв чи хөгжим бичдэг бол үзэн ядалт, хайр хүндэтгэл, сүсэг бишрэл, гайхал догдлол бүрээ түүгээр илэрхийлнэ, харин буцаагаад бид дээрх мэдрэмжүүдийг мэдрэхийн тулд тэдний бүтээлийг сонсоно. Гайхалтай зүйлсийг мэдэрнэ гэдэг бидний сэтгэл мэдрэмжийг хөглөж байдаг хүчин зүйл. Юмыг бишрэхээс, магтахаас, хүндлэхээс хэзээ ч халширч болохгүй. Энэ чинь сайхан чанар....хэн нэгэнд ямар нэг зүйл таалагдвал түүнийг гүнд нь ортол мэдрэх хэрэгтэй, алдаж болохгүй тэгвэл түүнийг дахин дахин хайж эрэхэд хүрнэ, хайсаар байгаад алдахад хүрнэ....
"Би агуу дурлагч" цааш унших »
Харанхуй галлерей /digital artworks/
      
"Харанхуй галлерей /digital artworks/" цааш унших »
Thanatos
  325-300 BC.
"Thanatos" цааш унших »
Perseus / Персеус/
       by Laurent Honore Marquesse 1903
"Perseus / Персеус/" цааш унших »
Duel
 
"Duel" цааш унших »
Дэлхийн хамгийн үнэтэй уран зурагнууд
      Дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан уран зурагнууд нь цаг үеийн хамгийн алдартай зурагнуудын жагсаалтад хараахан ордоггүй ч зарагдсан үнэнийхээ хэмжээгээр бол хавьгүй алдартай зурагнууд юм. Хүмүүсийн сонирхол, төрөл зүйл нь харилцан адилгүй бөгөөд өөрсдийн үнэлж, бахадсан зургуудыг үнэ хайрлахгүй худалдан авсан нь ийнхүү санаанд багтамгүй их хөрөнгийг бий болгосон байна. Орчин цаг үед хүмүүсийн сонирхол хуучин цагийн мастеруудын бүтээлүүдээс илүү Абстракт, модерн зургийн арга барилыг ихээхэн үнэлдэг болсон нь жагсаалтаас тод ажиглагдана. Мөн миний бодлоор хуучин цагийн мастеруудын үнэт бүтээлүүд хувь хүнд зарагдахын оронд түүхэн цаг үеийг илтгэх нэгээхэн хэрэгсэлийн үүрэгтэйгээр музейнүүдэд хадгалагдаж байдаг учир нэг ёсондоо дуудлага худалдаанд орох ёсгүй байдаг. Тиймээс орчин үеийн уран зургуудад энэ нь нэг ёсондоо боломж олгосон гэсэн үг юм.
"Дэлхийн хамгийн үнэтэй уран зурагнууд" цааш унших »
Урлаг
       Амьдралын бүхий л төрлийн өрнөлүүд, байгал дэлхий, орчлон ертөнцийн үзэгдлүүдийг дахин давтан илэрхийлэх үүднээс хүмүүс өөрсдийн сэтгэлгээний гайхамшигт чадварыг ашиглан өөрийн эрхгүй урлагийг бий болгосон нь яваандаа хүмүүсийн сэтгэл зүрхэнд нөлөөлөх асар том хүчин зүйл болон хөгжиж, зөвхөн өөртөө ч төдийгүй таашаалыг бусадтай хуваалцаж, тэднээс урлагийг бахдан бишрэх сэтгэгдэлийг авах болсон. Урлаг бол амьдрал бус, түүнээс ангид орших зүйл юм. Уффизийн музейд дөрвөн зуугаад жил хадгалагдаж байгаа Давидын хөшөө, Адонисын үзэсгэлэнт дүр зураг зөвхөн урлагийн нэгэн төлөөлөл болон үлдсэнээрээ урлагаар илэрхийлэгдсэн гоо үзэсгэлэн бодитоор орших бус зөвхөн урлагт л үүрд мөнх орших ёстой мэт. Учир нь бидэнтэй хамт амьдарч буй гоо үзэсгэлэн, бие хүмүүн он цагийн улиралд арилан мөхөх таалалтай тул бид өдөр бүр л тэдний аугаа чанар арилан үгүй болж буйг хардаг билээ. Тэгвэл тэрхүү гайхамшигт чанарыг ганцхан удаа сонсох, унших, эсвэл харахын оронд урлагт мөнхлөх нь бидний зүрх сэтгэлийг илүү ихээр хөдөлгөн санаашруулж чаддаг юм. Клаудио Монтевердигийн хөгжмийн бүтээлүүдийг дөрвөнзуун жил бид сонсон бахадсан хэвээр, Антонио Кановагийн баримлуудыг өнөөг хүртэл ганц удаа ч болов үзэж сонирхохоор олон мянган хүмүүс флонренц руу явж, Россо Фиорентиногийн зурагнуудыг хэдэн зуун жил бид тасралтгүй үнэлэн сайшааж Лувр уу дахин дахин зүглэхийг хүсэн мөрөөдөж байна.
"Урлаг" цааш унших »
Өнгөрсөн, одоо, ирээдүй хамт оршихуй
             Сэтгэлгээний зөгнөлийг өгүүлэх нь       Францад хувьсгал дэгдэхээс өмнө Версалийн ордныхон дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж тэр цагийн ихэнх ихэс дээдэс Версалийн цэцэрлэгт хүрээлэн дэх XV Луис хааны эмсийн хүрээлэнд морилон саатаж, ордны авхай нар сэрүүн лавринд тухлан Барок хөгжим сонсож, төгөлдөр хуурийн дасгал хийж асан жаргалтай үеэс аажим Францын хувьсгал руу татан орох хүртэлх цаг үеийг өнөөг хүртэл өвлөгдөн ирсэн дурсгалуудаас олж харж байлаа. Өнөөг хүртэлх гэдэг маань бүх зүйл орвонгоороо эргэсэн, эсвэл хөрөнгөтнүүдийн армийн удирдагчид буюу дарангуйлагчдын хамгийн төгс цаг үе хэмээн үзэж байгаа тэр аймшигтай одоо үеийг тэр  хэлж байна. 1791 оны Францын хувьсгал Франц оронд том эргэлт авчирч Хаан, хатан хоёр цаазлагдсаны дараа европын орнуудад ч нөлөөлж Англичууд дайсангүй үлдэж тэдний хаант засаглал өөрсдийн байр суурийг хадгалж үлдсэн боловч ард иргэдийн хувьд өмнөх үеүүдийнх шиг хаадаас тэгтлээ их сүрдэж, биширсэнгүй мөн Их Карл хааныг цаазалсан шиг тийм ч их уур цухалтай ч байсангүй. Үүнээс хойш Европод ч, Азид ч Америк тивд ч чухал чухал өөрчлөлтүүд бий болж нийгэм, соёл, хүмүүний сэтгэлгээний хувьд асар их шинэчлэлт, өндөр ач холбогдол, нөгөө талаар оюуны дэвшил ба ялзрал нэгэн зэрэг өсч бидний төсөөлж байсан хэрнээ төсөөлж ч байгаагүй үе бий болсон юм.
"Өнгөрсөн, одоо, ирээдүй хамт оршихуй" цааш унших »
Эзэн хааны оршуулга
     Үхэл амьдралын тулах мөчид нас сүүдэр өндөр гарсан хааны нүд булингарч, чих муудсан ч санаа бодол нь улам тунгалагших мэт хойшдын заяа тавилангийн талаар тунгаан бодрошсоор санаа зовиур таалал төгсмүй. Амьдрах заяатай үлдсэн ард олон гашуудан бүрэнхийлэх авч байгал ус савдаг үл мэдэхчээн царайлан харин ч нэг нар дээр хөөрөн шаргалтсан, шувуун жиргэлдэж, ус тунгалагшин урсгалтсан зуны адаг сарын сайхан өдөр ийнхүү эхлэхэд тэнгэрийн сайхныг үл анзаарсан гашуудагчид хааны шарилыг бэлтгэн нүдээн ч цавчлах зав үгүй байх ажээ. Арц хүж, үнэртэн танартан уугиулан барихын сацуу, хэдий бие таалал төгссөн ч ариун сүнс нь амар жаргалын орноо одон энх тунх байхын маанийг унших хурагсад хааяагүй дүнгэлдэж, алт мөнгөн хэрэглэл сэлт бэлдэн төхөөрөгсөд гашуун нулимс нүднээ мэлмэрүүлэн тонголзоцгооно.
"Эзэн хааны оршуулга" цааш унших »
ABSU

"ABSU" цааш унших »
Мэдрэмж бол агуу
Бидний ертөнц гайхалтай зүйлсээр дүүрэн байдаг. Бидэнд төдийгүй байгалд хүртэл өөрсдийн бүтээсэн агуу зүйлсээр бусдыг бишрүүлэх үйл явц гарсаар ирсэн билээ. Зарим хэсэг нь тэдгээрийг бүтээж харин зарим нь гайхан бахдаж, үлдсэн зарим нь огт мэдээгүй дүр эсгэн явж байдаг. Бишрэгч буюу мэдрэмжтэй хүмүүс алдаршуулагчид ба гутаан гуйвуулагчид гэсэн хоёр янз байдаг. Хэн нэгний бүтээсэн зүйлс бишрэгчдийн нүдэнд нүд хужирлах байдлыг өгч, дотоод сэтгэлд нь бахархах сэтгэлийг бий болгодог бол өөрсдийн мэдрэмжийг ил гаргахаас айсан гутаан гуйвуулагчид бусдын бүтээсэн тэр агуу зүйлсийг доош нь хийх оролдлого гаргаснаар мөн л бишрэгчидтэй адил тухайн зүйлсийн үнэ цэнийг нэг талаар хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж буй нь тэр юм. Учир нь энгийн зүйл бишрэгчдийн хоёр төрлийн хэлбэрийг үүсгэх нөхцөл байдлыг бий болгож чаддаггүй юм. Хүмүүсийн мэдрэмж л гагцхүү юмыг хэт өндөрт үнэлэх тухайн нөхцөл байдлыг эсвэл тухайн зүйлийг бий болгож байдаг. Тиймээс хамгийн агуу хөгжим, хүн, эсвэл агуу урлагийн бүтээл, үзэл ойлголтуудыг үнэ цэнэтэй болгоход хүргэдэг мэдрэмж бол өөрөө агуу зүйл юм.
"Мэдрэмж бол агуу" цааш унших »
(Нийт: 95)